Булган аймгийн Могод сумын ИТХ

Булган аймгийн Могод сумын ИТХ

Булган аймгийн Могод сумын ИТХ Булган аймгийн Могод сумын ИТХ

Мэдээлэл


нийт 26

Монгол улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан арга хэмжээ

2024-01-13 49
Монгол улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулан 40-60 насны иргэдийн дунд зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээнд Тэргүүн байрын С.Бүдрагчаа ахлагчтай баг, Дэд байрыг В.Сүхбаатар ахлагчтай баг, Гутгаар байрыг П.Энхтүвшин ахлагчтай баг тус тус эзэллээ. Тэмцээнд идэвхтэй оролцсон иргэддээ баярлалаа.

Өвөлжилтийн бэлтгэл сумын өвс тэжээлийн фондын хангалтыг шалгалаа.

2023-12-18 50
ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо, Төсөв санхүү дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн хороо, Эрх зүй, нутгийн удирдлага хөгжлийн хорооны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл сумын өвс тэжээлийн фондын хангалтыг шалгалаа. Хивэг 20 тонн, ногоон тэжээл 2200 боодлыг бэлтгэсэн байна. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Баясгалант багийн Иргэдийн Нийтийн хурал 2023 оны 10 дугаар сарын 31 нд боллоо.

2023-11-01 54
Баясгалант багийн Иргэдийн Нийтийн хурал 2023 оны 10 дугаар сарын 31 нд боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдэрлэлээ. 1. Багийн Засаг даргын ажлын тайлангийн тухай 2. Хуц, ухна хариулга маллагааны тухай 3. Шинээр өвөлжөө, хаваржаа эзэмших айл өрхүүдийн хүсэлтийн тухай 4. Багийн төвийн байршил өөрчлөх тухай 5. Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, албан хаагчдаас хууль тогтоомж сурталчлах, цаг үеийн ажлын мэдээлэл хийх 6. Бусад асуудал

Ногоон гэрэл-Цагаан шугам 2023

2023-10-24 39
Сумын ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС "НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2023" ТЭМЦЭЭНИЙГ ЕБС-ИЙН 3-5 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхэд багачуудад замын хөдөлгөөний дүрмийн талаар ойлголт, мэдлэг өгөх зорилгоор "Ногоон гэрэл цагаан шугам-2023" тэмцээнийг зохион байгуулж нийт 6 баг оролцсоноос Г.Сүглэгмаа багштай 5а анги "НЭГДҮГЭЭР" байр, П.Ундралмаа багштай 4а анги "ХОЁРДУГААР" байр, Ж.Нарангэрэл багштай 4б анги "ГУРАВДУГААР" байр тус тус эзэллээ. Идэвхи, санаачилга, хичээл зүтгэл гарган оролцсон сурагчид болон анги удирдсан багш нартаа баярлалаа. СУМЫН ИТХ, ГХУСАЗСЗ

Хульжийн халуун рашаан орчимд Аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд хяналт шалгалт

2023-10-24 52
Тус сумын Хульжийн рашаан орчимд Аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа тохижилт үйлчилгээний ажлын явцад сумын ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос санаачлан бусад хороодын төлөөлөл болон ИТХ-ын ажлын албатай хамтран хяналт шалгалт зохион байгууллаа. Уг ажил арга хэмжээг Булган аймгийн Бүлээн оргил ХХК 115.0 сая төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа тухай инженер Дорждамба танилцууллаа. Хийгдэх ажил нь 82 машины дайрган зогсоол, амрагчид амрах сүүдрэвч сандал, Цэнгэг нуурын доод намгаас 1.5 км урт 70 см- ын өндөртэй, хашлага хийх юм байна. Хашлага хооронд зай 1.5 м байх юм байна. Уг ажлын зураг төсвийг Зууны гүүр ХХК гүйцэтгэсэн байна. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
khural.mn

ИТХ-ын Мэдээлэл-20 сонин

2023-10-13 41
Мэдээлэл-20 сонин

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд

2023-09-11 41
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулан 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд Түүхэн сурвалжид тулгуурлан бүтээсэн уран сайхны кино, АХА тэмцээн, сургалт мэдээлэл хийлээ.

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XII ХУРАЛДААН 2023 оны 8 дугаар сарын 26нд

2023-08-26 45
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XII ХУРАЛДААН 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 61,9%-ийн ирцтэй 3 Төлөөлөгч zoom-ээр хуралдлаа. Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд: 1. Могод сумын 2023 оны төсөв баталсан Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2. Хөрөнгө данснаас хасах тухай 3. Хөрөнгө бэлтгэх зөвшөөрөл хүсэх тухай

Жаргалант багийн БИНХ боллоо.

2023-06-12 120
Жаргалант багийн БИНХурал амжилттай зохион байгуулагдлаа.

Баян-Уул багийн БИНХурал боллоо

2023-06-06 127
Баян-Уул багийн БИНХ амжилттай зохион байгуулагдлаа.

Баянгол багийн БИНХурал боллоо.

2023-06-05 131
Баянгол багийн БИНХурал 2023.06.05нд амжилттай боллоо.
khural.mn

ИТХ-ын Мэдээлэл-19 сонин

2023-05-26 32
Мэдээлэл-19 сонин

"БИДНИЙ БАХАРХАЛ" ТӨСЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

2023-05-24 36
"БИДНИЙ БАХАРХАЛ" ТӨСЛИЙН АРГА ХЭМЖЭЭ Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сумын ард иргэд, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах. Цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий арга хэмжээ 2023.05.23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

хууль эрх зүйн сургалт

2023-05-04 118
БҮХ НИЙТИЙН ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД АЙМГИЙН “ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖЛЫН ХЭСЭГ СУМАНД АЖИЛЛАЛАА.

"ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ" аяны хүрээнд хийгдэх ажлын удирдамж

2023-05-03 149
"ХҮН БҮР БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ" аяны хүрээнд хийгдэх ажлын удирдамжийг танилцуулж байна
khural.mn

ИТХ-ын Мэдээлэл-17 сонин

2023-04-21 31
Мэдээлэл-17 сонин

ИТХ-ын Мэдээлэл сонин-17

2023-04-19 158
ИТХ-ын Мэдээлэл сонин-17 хуулийн талаар
khural.mn

ИТХ-ын Мэдээлэл-16 сонин

2023-04-17 36
Мэдээлэл-16 сонин

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1325
516 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%