Булган аймгийн Могод сумын ИТХ

Булган аймгийн Могод сумын ИТХ

Булган аймгийн Могод сумын ИТХ Булган аймгийн Могод сумын ИТХ

Мэдээлэл


нийт 51

"Цэвэр орчин-Цэмцгэр Булган" аян, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөн

2024-04-17 290
"Цэвэр орчин-Цэмцгэр Булган" аян, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг сурталчлан таниулах сургалт мэдээлэл хийлээ.

8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААН

2024-04-17 260
СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 16 ДУГААР ХУРАЛДААН 2024 оны 04 дүгээр сарын 23нд цахимаар болно.

Санхүүгийн луйвар, залилан

2024-04-09 241
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс "Санхүүгийн луйвар, залилан" сэдэвт сургалтыг ХААН банктай хамтран ЗДТГ-ын албан хаагчдын дунд зохион байгууллаа.

Сонгууль

2024-04-08 248
Цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах түүнд хяналт тавих журамтай танилцана уу.

Тогтоолын хэрэгжилтэд хяналт шалгалт хийсэн

2024-03-27 275
Сумын ИТХ, Санхүү албатай хамтран албан байгууллагуудын хөрөнгө бэлтгэх зөвшөөрөл авсан тогтоолын хэрэгжилтэд хяналт шалгалт зохион байгууллаа.

Монгол улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулсан арга хэмжээ

2024-01-13 186
Монгол улсад Шинэ Үндсэн хууль батлагдсаны өдөрт зориулан 40-60 насны иргэдийн дунд зохион байгуулсан Гар бөмбөгийн тэмцээнд Тэргүүн байрын С.Бүдрагчаа ахлагчтай баг, Дэд байрыг В.Сүхбаатар ахлагчтай баг, Гутгаар байрыг П.Энхтүвшин ахлагчтай баг тус тус эзэллээ. Тэмцээнд идэвхтэй оролцсон иргэддээ баярлалаа.

Өвөлжилтийн бэлтгэл сумын өвс тэжээлийн фондын хангалтыг шалгалаа.

2023-12-18 168
ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо, Төсөв санхүү дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн хороо, Эрх зүй, нутгийн удирдлага хөгжлийн хорооны төлөөлөл өвөлжилтийн бэлтгэл сумын өвс тэжээлийн фондын хангалтыг шалгалаа. Хивэг 20 тонн, ногоон тэжээл 2200 боодлыг бэлтгэсэн байна. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Баясгалант багийн Иргэдийн Нийтийн хурал 2023 оны 10 дугаар сарын 31 нд боллоо.

2023-11-01 177
Баясгалант багийн Иргэдийн Нийтийн хурал 2023 оны 10 дугаар сарын 31 нд боллоо. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдэрлэлээ. 1. Багийн Засаг даргын ажлын тайлангийн тухай 2. Хуц, ухна хариулга маллагааны тухай 3. Шинээр өвөлжөө, хаваржаа эзэмших айл өрхүүдийн хүсэлтийн тухай 4. Багийн төвийн байршил өөрчлөх тухай 5. Сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, албан хаагчдаас хууль тогтоомж сурталчлах, цаг үеийн ажлын мэдээлэл хийх 6. Бусад асуудал

Хульжийн халуун рашаан орчимд Аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажилд хяналт шалгалт

2023-10-24 195
Тус сумын Хульжийн рашаан орчимд Аймгийн ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа тохижилт үйлчилгээний ажлын явцад сумын ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооноос санаачлан бусад хороодын төлөөлөл болон ИТХ-ын ажлын албатай хамтран хяналт шалгалт зохион байгууллаа. Уг ажил арга хэмжээг Булган аймгийн Бүлээн оргил ХХК 115.0 сая төгрөгийн өртгөөр хийж гүйцэтгэж байгаа бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай байгаа тухай инженер Дорждамба танилцууллаа. Хийгдэх ажил нь 82 машины дайрган зогсоол, амрагчид амрах сүүдрэвч сандал, Цэнгэг нуурын доод намгаас 1.5 км урт 70 см- ын өндөртэй, хашлага хийх юм байна. Хашлага хооронд зай 1.5 м байх юм байна. Уг ажлын зураг төсвийг Зууны гүүр ХХК гүйцэтгэсэн байна. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Ногоон гэрэл-Цагаан шугам 2023

2023-10-24 153
Сумын ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛӨӨС "НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ-2023" ТЭМЦЭЭНИЙГ ЕБС-ИЙН 3-5 ДУГААР АНГИЙН СУРАГЧДЫН ДУНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхэд багачуудад замын хөдөлгөөний дүрмийн талаар ойлголт, мэдлэг өгөх зорилгоор "Ногоон гэрэл цагаан шугам-2023" тэмцээнийг зохион байгуулж нийт 6 баг оролцсоноос Г.Сүглэгмаа багштай 5а анги "НЭГДҮГЭЭР" байр, П.Ундралмаа багштай 4а анги "ХОЁРДУГААР" байр, Ж.Нарангэрэл багштай 4б анги "ГУРАВДУГААР" байр тус тус эзэллээ. Идэвхи, санаачилга, хичээл зүтгэл гарган оролцсон сурагчид болон анги удирдсан багш нартаа баярлалаа. СУМЫН ИТХ, ГХУСАЗСЗ
khural.mn

ИТХ-ын Мэдээлэл-20 сонин

2023-10-13 159
Мэдээлэл-20 сонин

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалд

2023-09-11 164
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулан 6-9 дүгээр ангийн сурагчдын дунд Түүхэн сурвалжид тулгуурлан бүтээсэн уран сайхны кино, АХА тэмцээн, сургалт мэдээлэл хийлээ.

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XII ХУРАЛДААН 2023 оны 8 дугаар сарын 26нд

2023-08-26 160
СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ XII ХУРАЛДААН 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 61,9%-ийн ирцтэй 3 Төлөөлөгч zoom-ээр хуралдлаа. Сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Үүнд: 1. Могод сумын 2023 оны төсөв баталсан Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2. Хөрөнгө данснаас хасах тухай 3. Хөрөнгө бэлтгэх зөвшөөрөл хүсэх тухай

Жаргалант багийн БИНХ боллоо.

2023-06-12 275
Жаргалант багийн БИНХурал амжилттай зохион байгуулагдлаа.

Баян-Уул багийн БИНХурал боллоо

2023-06-06 288
Баян-Уул багийн БИНХ амжилттай зохион байгуулагдлаа.

Баянгол багийн БИНХурал боллоо.

2023-06-05 259
Баянгол багийн БИНХурал 2023.06.05нд амжилттай боллоо.
khural.mn

ИТХ-ын Мэдээлэл-19 сонин

2023-05-26 144
Мэдээлэл-19 сонин

"БИДНИЙ БАХАРХАЛ" ТӨСЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

2023-05-24 149
"БИДНИЙ БАХАРХАЛ" ТӨСЛИЙН АРГА ХЭМЖЭЭ Батлан хамгаалахын хууль тогтоомжийг сумын ард иргэд, хүүхэд залуучуудад сурталчлан таниулах. Цэрэг-эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх зорилго бүхий арга хэмжээ 2023.05.23-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 7393
5838 / 79%
958 / 13%
283 / 4%
314 / 4%