Булган аймгийн Могод сумын ИТХ

Булган аймгийн Могод сумын ИТХ

Булган аймгийн Могод сумын ИТХ Булган аймгийн Могод сумын ИТХ

Мэдээлэл


нийт 51

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЗӨВЛӨН ТУСЛАХ, ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025-02-14 12
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Сонгон шалгаруулалтын газрын референт А.Цэцэгмаагаар ахлуулсан ажлын хэсэг Могод суманд 2025 оны 02-р сарын 14,15-ны өдрүүдэд ажиллалаа. Төрийн албан хаагчдад Төрийн албаны шинэтгэлийн талаар мэдээлэл, сургалт зохион байгуулав. Сургалтад нийт 75 албан хаагч хамрагдаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа уламжиллаа.

Сумын ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит 3 дугаар хуралдаан 02 дугаар сарын 06-нд боллоо.

2025-02-06 11
Хуралдааны ирц нь 85,7 хувьтай 2 Төлөөлөгч чөлөө авсан. Хуралдаанд Жаргалант багийн БИНХ-ын дарга М.Энхзул , Баясгалант багийн БИНХ-ын дарга Б.Амарзаяа, Баянгол багийн БИНХ-ын дарга Б.Лхагва-Очир, Баян-Уул багийн Засаг дарга Г.Ууганбаяр нар оролцлоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. Сумын ИТХ-ын 2025 онд хийх ажлын төлөвлөгөө батлах тухай 2. ИТХ-ын ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах тухай 3. БИНХ-ын хуралдааны дарга нарт урамшуулал олгох журам батлах тухай 4.Сумын 2025 онд Ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай 5. Хамтарсан багийн 2024 оны тайлан сонсох, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 6. Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн мэдээлэл, Зээлийн тэргүүлэх чиглэл, Зээлийн доод хэмжээг батлах тухай, Төсөв батлах тухай, Хоршоог хөгжүүлэх сангийн зээлийн сонгон шалгаруулах зөвлөл, Хяналт тавих зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах 7. Бусад асуудлыг хэлэлцэн баталлаа. Төлөөлөгч Б.Батхишиг "Цэнгэг-Хотгон" төслийг танилцууллаа.

40-60 насны иргэдийн дунд зохион байгуулагдах Гар бөмбөгийн тэмцээний удирдамж

2025-01-13 58
Үндсэн хуулийн өдөрт зориулан уламжлал болгон зохион байгуулдаг 40-60 насны иргэдийн дунд зохион байгуулагдах Гар бөмбөгийн тэмцээний удирдамж

Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний төлөвлөгөө

2025-01-13 48
Ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний төлөвлөгөөтэй танилцана уу.
khural.mn

Баянгол багийн Иргэдийн Нийтийн хурал

2025-01-09 57
2025 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр боллоо. Хуралдаанаар дараах асуудлуулыг хэлэлцлээ. Үүнд 1.Хуралдааны даргад нэр дэвшүүлэх тухай 2.БИНХ-ын зөвлөл байгуулах тухай 3. БИНХ-ын зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай 4.Багийн Засаг даргын 2024 оны тайлангийн тухай 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай БИНХ-ын хуралдааны даргаар Б. Лхагва-Очир , Багийн Засаг даргаар Х. Шаарийбуу нар сонгогдлоо. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА
khural.mn

Иргэдийн анхааралд:

2024-11-07 45
Аймаг, сумын анхдугаар хуралдаан хуралдаж орон нутгийн удирдлагууд өөрчлөгдөн Аймаг, сумын ИТХ-аас 2025-2028 онд баримтлан ажиллах чиглэл"-ээ боловсруулах ажил явагдаж байна. Иргэд та бүхэн ирэх 4 жилд оршин байгаа баг, хороо сумандаа ямар ажил хийх саналаа цахимаар болон цаасаар ирүүлээрэй. ИТХ-ын ажлын алба

Орон нутгийн 2024 оны ээлжит сонгууль

2024-08-12 42
Орон нутгийн 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ухуулах хуудас, зурагт самбарыг байрлуулах байршлыг тогтоосон сумын ИТХ-ын шийдвэртэй танилцана уу

Монгол Улсын Их хурлын сонгуультай холбогдон гарсан сумын ИТХ-ын тогтоолууд

2024-06-14 131
Монгол Улсын Их хурлын сонгуультай холбогдон гарсан сумын ИТХ-ын тогтоолууд

"АЛДАРТ ЭХИЙН I, II ОДОН" БОЛОН "ДАРХАН БЭР", "УРАН БЭР" ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ

2024-05-31 140
"АЛДАРТ ЭХИЙН I, II ОДОН" БОЛОН "ДАРХАН БЭР", "УРАН БЭР" ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.🌺🎉🎉👩‍👦‍👦💐 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Соёлын төвд "Алдарт эхийн I, II одон", "Дархан бэр", "Уран бэр" шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. 2024 онд Могод сумаас 5 эмэгтэй Алдарт Эхийн одонгоор, 5 эмэгтэй Дархан бэр шагналаар, 2 эмэгтэй Уран бэр шагналаар тус тус энгэрээ мялаалаа. Үүнд: 🌺🌸💐АЛДАРТ ЭХИЙН II ОДОНГООР: 1. Жаргалант багийн иргэн Сүхбаатарын Эрдэнэцэцэг 2. Жаргалант багийн иргэн Батдорж 3. Баясгалант багийн иргэн Баярмагнайн Наранзаяа 4. Баянгол багийн иргэн Бат-Эрдэнийн Мягмаржаргал 5. Баян-Уул багийн иргэн Цогтбаатарын Мөнхцэцэг 🌺🌸💐ДАРХАН БЭРЭЭР: 1. Баясгалант багийн иргэн Батсайханы Даваасүрэн 2. Баясгалант багийн иргэн Жанчивдоржийн Бямбажав 3. Баясгалант багийн иргэн Сүхбаатарын Энхтүвшин 4. Эрхт багийн иргэн Лхагвадоржийн Ганганцэцэг 5. Эрхт багийн иргэн Бямбацогтын Ганцэцэг 🌺🌸💐УРАН БЭРЭЭР: 1. Жаргалант багийн иргэн Буянцогтын Пүрэвхорол 2. Баянгол багийн иргэн Пүрэвдоржийн Шинэбаяр нар тус тус шагнагдлаа. БҮХ САЙХАН ЭЭЖҮҮДДЭЭ ХАМГИЙН САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ. 🌷🌺💐👩‍👦‍👦👠👗🎖️

Эрхт багийн Багийн Иргэдийн Нийтийн хурал

2024-05-30 120
2024.05.29нд Эрхт багийн Багийн Иргэдийн Нийтийн хурал амжилттай боллоо.

Баян-Уул багийн Багийн Иргэдийн Нийтийн хурал

2024-05-30 132
2024.05.30нд Баян-Уул багийн Багийн Иргэдийн Нийтийн хурал амжилттай боллоо.

Баясгалант багийн Багийн Иргэдийн Нийтийн хурал

2024-05-28 111
2024.05.28нд Баясгалант багийн Багийн Иргэдийн Нийтийн хурал амжилттай боллоо.

Баянгол багийн Багийн Иргэдийн Нийтийн хурал

2024-05-22 137
2024.05.22нд Баянгол багийн Багийн Иргэдийн Нийтийн хурал амжилттай боллоо.

"Хульжийн халуун рашааны талаар авах арга хэмжээний талаар"

2024-05-22 126
Могод сумын ИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдааны тогтоол. "Хульжийн халуун рашааны талаар авах арга хэмжээний талаар"

ОНХС-ИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ

2024-05-18 151
ОНХС-ИЙН ЦАХИМ САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ. ИРГЭД ТА БҮХЭН МИНЬ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦООРОЙ. 2025 онд ОНХС-ийн санхүүжилтээр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээнд цахимаар санал авах ажил улс орон даяар эхэлж байна. Иргэн та дараах сувгуудаар цахимаар саналаа өгөх боломжтой. Үүнд: 👉 www.onhs.mof.gov.mn цахим хуудасны баруун дээд буланд байрлах "санал өгөх" цэс 👉"ОНХС" гар утасны аппликейшн суулгах: http://onelink.to/t5g679 👉 www.e-mongolia.mn цахим хуудасны "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга" 👉 Е-Mongolia аппликейшн - "Үйлчилгээнүүд" цэснээс "Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, арга хэмжээнд иргэдийн санал асуулга" Иргэн та санал асуулгад хэдэн ч санал гаргаж болох бөгөөд саналаа зөвхөн нэг л удаа илгээх боломжтой гэдгийг анхаарна уу. Таны санал амьдрах орчинд тань тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр болох болно. #ТаныОролцооНутгийнХөгжил #ОронНутгийнХөгжлийнСан

"Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээ

2024-05-17 117
"Байгалиа хамгаалъя" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах тухай удирдамжийн дагуу явган аялалыг Сургуулийн өмнөх "Оч" цэцэрлэгийн хүүхдүүдийг эх дэлхийгээ хайрлах, бахархах юмс үзэгдлийг танин мэдэх, мод, цэцэг, өвс, усыг хайрлах хамгаалах зорилгоор (Бага бүлэг, Ахлах бүлэг, Бэлтгэл бүлэг)-үүд хамрагдлаа. Идэвхтэй оролцсон багш, эцэг эх, хүүхдүүддээ баярлалаа.

🌿🌿🍀ХУЛЬЖИЙН ХАЛУУН РАШААНЫГ ЛАЙДЛАА

2024-05-16 113
🌿🌿🍀ХУЛЬЖИЙН ХАЛУУН РАШААНЫГ ЛАЙДЛАА Засаг даргын Тамгын газрын албан хаагчид 05 сарын 15-ны өдөр “Халуун рашаан”-ыг лайдаж, ойр орчим дахь хогийг цэвэрлэж, эвдэрсэн эд зүйлсийг хадаж засварлалаа. Тус үйл ажиллагаанд Тансаг Могод ХХК-ны эрхлэгч Г.Бодьханд 100,000 төгрөгний ус, ундаа эд зүйлсээр дэмжлэг үзүүлэв.👏👏👏

🏆🏆🏆УРД БҮСИЙН 8 СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН УРЛАГ, СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН

2024-05-14 97
🏆🏆🏆УРД БҮСИЙН 8 СУМЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН УРЛАГ, СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН БУЛГАН АЙМГИЙН ГУРВАНБУЛАГ СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА. Урд бүсийн 8 сумын төрийн албан хаагчдын урлаг, спортын тэмцээн Гурванбулаг суманд 2024 оны 05 сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт оноогоор Могод сумын баг хамт олон🥉Гуравдугаар байранд шалгарлаа. Тэмцээнд идэвх санаачилга гарган оролцсон Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга, Тамгын газрын дарга, ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын нийт хамт олондоо талархал илэрхийлье. 👏👏🎉🎉🏆🏆🎤🎺🎻

НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2024 ТЭМЦЭЭН

2024-05-01 102
🚌🧑‍✈️👩‍✈️🚗🚦НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2024 ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА. Сумын ГХУСАЗСЗ, Цагдаагийн хэсэг хамтран Цэцэрлэгийн 4-5 насны хүүхдүүдийн дунд "Ногоон гэрэл-Цагаан шугам-2024" тэмцээнийг 2024.04.30-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд: 🚦Тэргүүн байранд-М.Чимгээ багштай Хүчтэнүүд баг, 🚦Дэд байранд-Ж.Шинэбаяр багштай Хангарьд баг 🚦Гутгаар байранд-Ж.Шинэбаяр багштай Police баг тус тус шалгарлаа. Тэмцээнд идэвхитэй оролцсон багш нар, хүүхдүүддээ талархал илэрхийлье.

Сумын ИТХ-ын ээлжит найм дахь удаагийн сонгуулийн 16 дугаар хуралдаан

2024-04-23 94
Сумын ИТХ-ын ээлжит найм дахь удаагийн сонгуулийн 16 дугаар хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 23 нд Иргэний танхимд цахимаар болон танхимаар хуралдлаа. Хуралдаанаар: 1. УИХ-ын сонгуулийн Сумын салбар хороог ЗДТГ-ын дарга Х.Мөнх-Алтайгаар ахлуулан байгууллаа. 2. Орон нутгийн сонгуулийн тойрог, төвийг Жаргалант, Баясгалант, Баянгол, Баян-Уул, Эрхт багийн төвүүдээр байхаар баталлаа. 3. Хульжийн халуун рашааны ашиглалт хамгаалалтыг сайжруулах тухай хэлэлцээд Хульжийн халуун рашааны байгалийн цооногын рашаан шаврын химийн найрлага, шинж чанар байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр өөрийн хөрөнгөөр эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахаар тохижуулж, гэрээгээр эзэмших иргэн, Аж ахуйн нэгжийн төслийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулахыг Сумын Засаг даргад үүрэг болгосон. 4. Могод суманд 10 мянган га талбайд ойжуулалт, ойн зурвас байгуулах газрын эргэлтийн цэгийг тогтоолоо. Уг хуралдаанд Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Мэндсайхан цахимаар оролцож саналаа илэрхийлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6139
4632 / 75%
938 / 15%
277 / 5%
292 / 5%