Булган аймгийн Могод сумын ИТХ

Булган аймгийн Могод сумын ИТХ

Булган аймгийн Могод сумын ИТХ Булган аймгийн Могод сумын ИТХ

Фото мэдээ


нийт 61

ИТХ-ын Төсөв санхүү, дэд бүтэц, эдийн засгийн хөгжлийн хороо хуралдлаа.

2024-12-28 43
Хуралдааны ирц 62.5 хувь. Хуралдаанд Эрх зүй, нутгийн удирдлагын хөгжлийн хороо, Нийгэм, цахим бодлогын хөгжлийн хорооны төлөөллүүд хамтран оролцлоо. Хурлаар: 1. 2025 оны төсөв батлах тухай 2.Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах тухай асуудлыг урьдчилж сонсон ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаанд дүгнэлтээ оруулахаар боллоо.

ИТХ-ын Зөвлөл хуралдаж ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн II хуралдааны хуралдах товыг тогтоолоо.

2024-12-19 37
Хуралдаан 2024 оны 12 дугаар сарын 30-нд 09 цагаас Иргэний танхимд хуралдахаар тогтлоо.

Сургалт

2024-12-09 41
Авлигатай тэмцэх газраас аймаг болон 16 сумын ИТХ-д шинээр сонгогдсон төлөөлөгчдөд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго, авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх чиглэлээр авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгууллаа.

СУМЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2024-12-04 39
2024 оны 12 дугаар сарын 04-ны өдөр Иргэний танхимд Сумын ГХУСАЗСЗ хуралдлаа. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: -Тамхи худалдан борлуулахтай холбогдсон хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх тухай -Сумын хяналтын камеруудыг нэмэгдүүлэх тухай Мөн Сумын хэмжээн дэх гэмт хэрэг, зөрчлийн талаарх цаг үеийн мэдээлэл, тоо бүртгэлийг Цагдаагийн хэсгийн төлөөлөгч Ё.Чулуунбаатар танилцууллаа

Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан "Сумын Аварга" шалгаруулах тэмцээн

2024-11-28 38
Монгол улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан "Сумын Аварга" шалгаруулах тэмцээнд эрэгтэй төрөлд Тэргүүн байрыг Д. Мөнгөнхүү, дэд байрыг Д. Батхуяг, эмэгтэй төрөлд Тэргүүн байрыг М. Өлзий жаргал, дэд байрыг Л. Ганганбайгаль тус тус эзэллээ. ИТХ-ын ажлын алба

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд төсөвт байгууллагуудын дунд “ДЭВЖЭЭ” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

2024-11-28 43
Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд төсөвт байгууллагуудын дунд “ДЭВЖЭЭ” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Тэргүүн байранд Эрүүл мэндийн төв, Дэд байранд ЗДТГ, Гутгаар байранд Ерөнхий боловсролын сургууль тус тус шалгарлаа. 🎉🎉🎉. Арга хэмжээнд идэвхтэй оролцсон байгууллагууддаа талархал илэрхийлье.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумдын ИТХ-ын дарга нар чадавхжуулах сургалт

2024-11-25 38
Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, сумдын ИТХ-ын дарга нар чадавхжуулах сургалтад хамрагдаж байна.

НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН

2024-11-22 35
ИТХ, ГХУСАЗСЗ-өөс Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон хууль тогтоомжийг сурталчлах, бага насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн анхан шатны мэдлэг олгох зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 3-5 дугаар ангийн сурагчдын дунд “НОГООН ГЭРЭЛ - ЦАГААН ШУГАМ 2024” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд: 1-р байранд- П.Ундралмаа багштай 5а анги 🥇 2-р байранд- Г.Алтанзул багштай 5б анги 🥈 3-р баранд- Б.Баярхүү багштай 3а анги тус тус шалгарлаа. 🥉 Хичээл зүтгэл гарган оролцсон сурагчид болон анги удирдсан багш нартаа талархал илэрхийлье.🏆🏆 ИТХ бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга, түүний ажлын алба, ЗДТГ, Цагдаагийн хэсэг.

Могод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2024 оны 10-р сарын 31 ны өдөр сумын иргэний танхимд 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

2024-11-01 40
🔰Могод сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ес дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаан 2024 оны 10-р сарын 31 ны өдөр сумын иргэний танхимд 100 хувийн ирцтэйгээр хуралдлаа. 🔰Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 71,4 хувийн саналаар Л. Гүррагчаа ИТХ-ын даргаар сонгогдлоо. 🔰Сумын ИТХ-ын төлөөлөгчдийн 61,9 хувийн саналаар Г. Энхбатыг Могод сумын Засаг Даргаар томилуулахаар аймгийн Засаг даргад уламжлахаар боллоо.

Ахмадын баяр

2024-10-01 29
Сумын ахмадууддаа баярын мэнд хүргэе.

2024 оны 09 дүгээр сарын 18нд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18 дугаар хуралдаан

2024-09-21 31
2024 оны 09 дүгээр сарын 18нд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 18 дугаар хуралдаан амжилттай боллоо. Хэлэлцсэн асуудлууд: 1. 2024 онд батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах 2. Хоршоог хөгжүүлэх сан зээлийн тухай 3. Бусад асуудал.

ИТХ-ын хурлын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит XVII хуралдаан 7 дугаар сарын 22 нд амжилттай зохион байгуулагдлаа.

2024-07-23 75
Хуралдаанаар нийт 6 асуудал хэлэлцэж 8 тогтоол шийдвэр гаргалаа. Хуралдааны үеэр Баясгалант багийн иргэн Чөлөөт бөхийн спортын Олон Улсын хэмжээний мастер Ц. Самбууд Алтан гадас одонг нь гардуулж өглөө. Самбуу гуайдаа эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе. ИТХ-ын ажлын алба

СУМЫН ХҮНДЭТ ИРГЭДЭД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2024-07-09 83
Могод сумын уугуул, УИХ-ын гишүүн, МҮЭ-үүдийн холбооны ерөнхийлөгч асан, Шинжлэх ухааны доктор (Sc.D), Доцент, Профессор, Хүмүүнлэгийн Ухааны академийн академич, Монгол Улсын Гавьяат багш Нямжавын Содномдорж, Могод сумын Баянгол багийн харьяат, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат малчин Жадамбын Батцэнгэл нарт Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзлаа. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор эрхэм Нямжавын Содномдорж, Жадамбын Батцэнгэл нарыг “СУМЫН ХҮНДЭТ ИРГЭН”-ээр тус тус өргөмжилж, Хүндэт дэвтэрт алдаршуулав.💐💐⭐️🌹🌺 Мөн төрөлх нутагтаа гэр бүлийн хэрэгцээний 700м2 газрыг үнэ төлбөргүй эзэмших эрхийн “БАТЛАМЖ”-ийг тус бүрд олголоо. Сумын ИТХ, ЗДТГ 2024.07.09

Монгол Улсын Их хурлын 2024 оны сонгуультай холбогдуулан гаргасан шийдвэр

2024-04-04 85
Монгол Улсын Их хурлын 2024 оны сонгуультай холбогдуулан гаргасан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрүүдтэй танилцана уу.

СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС XV ДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО.

2024-02-28 202
БУЛГАН АЙМГИЙН МОГОД СУМЫН ИТХ-ЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС XV ХУРАЛДААН БОЛЛОО. ЦАГ ҮЕИЙН БАЙДЛААС БОЛЖ ХУРАЛДААНЫГ ЦАХИМ БОЛОН ТАНХИМААР 85,9 ХУВИЙН ИРЦТЭЙ ХИЙЛЭЭ. 1. Сумын ИТХ-ын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хэсэг, хэсгийн нутаг дэвсгэрийг зарлах тухай 3. Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгааны зурагт самбарыг байрлуулах байршлыг тогтоох тухай 4. 2024 онд Ойгоос бэлтгэх модны хуваарь батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Улсын аварга малчин өрхөөр Баянгол багийн малчин Б.Мөнхжаргалынх тодорлоо.

2024-02-04 127
Улсын аварга малчин өрхийн шагналыг УИХ-ын Ж.Бат-Эрдэнэ, Соёлын дэд сайд П.Баттөр, Аймгийн Хүнс Хөдөө аж ахуйн газрын дарга Амгалан, Нутгийн удирдлагууд гардуулж өглөө. Улсын аварга малчин өрх болсон Б.Мөнхжаргал, У.Мөнгөнцэцэг нартаа эрүүл энх саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе.

2024 оны төсвийн төсөл

2023-12-13 265
Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороо хуралдаж, 2024 оны төсвийн төсөлтэй танилцлаа.

БУЛГАН АЙМГИЙН МОГОД СУМЫН ИТХ-ЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС XIII ХУРАЛДААНЫ БОЛЛОО.

2023-11-08 155
БУЛГАН АЙМГИЙН МОГОД СУМЫН ИТХ-ЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ БУС XIII ХУРАЛДААНЫ БОЛЛОО. ХУРАЛДААН 76,2 ХУВИЙН ИРЦТЭЙ БАЙВ. 1. Сумын Хамтарсан багийн 2023 оны үйл ажиллагааны тайлангийн тухай 2. Тогтоолын төсөл өргөн барих тухай 3. Сумын Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг сонсох тухай 4. Хөрөнгө бэлтгэх зөвшөөрөл хүсэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6186
4670 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%