Булган аймгийн Могод сумын ИТХ

Булган аймгийн Могод сумын ИТХ

Булган аймгийн Могод сумын ИТХ Булган аймгийн Могод сумын ИТХ

Фото мэдээ


нийт 61

"ЭРҮҮЛ МАЛЧИН"- ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

2025-05-10 19
Могод суманд 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр "ЭРҮҮЛ МАЛЧИН-2025" малчдын зөвлөгөөн зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд нийт 80 гаруй малчид хамрагдлаа. Зөвлөгөөнд урилгаар Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мэндсайхан болон Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч өмгөөлөгч А.Энхбаатар, аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар, Байгаль орчны газар, Нийгмийн даатгалын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар тус тус оролцлоо. ✅✅✅Тус зөвлөгөөнийг тохиолдуулан: 🔰Залуучуудын холбооны "Залуу малчин алтан медаль"-аар Батмэнд овогтой Ихбаяр, 🔰Аймгийн "ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН" тэмдгээр Шийрэв овогтой Ганганмөрөн, Дугар овогтой Батцэцэг, Пүрэвдаваа овогтой Уянга нар 🔰Аймгийн ИТХ-ын "ЖУУХ БИЧИГ"-ээр Дагва овогтой Зандан, 🔰"Аймгийн Засаг даргын "ЖУУХ БИЧИГ"-ээр Жанчивдорж овогтой Бямбажав, Чулуунбаатар овогтой Мөнхбаяр нар, 🔰Аймгийн Засаг даргын "БАЯРЫН БИЧИГ"-ээр Даваа овогтой Хажидмаа Лувсанцэрэн овогтой Одончимэг нар тус тус шагнагдлаа. Шагналыг Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Мэндсайхан, Сумын ИТХ-ын дарга Л.Гүррагчаа, Засаг дарга Г.Энхбат нар гардуулав. ✅✅Мөн зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн малчдын дунд азтан тодруулах сугалааг зохион байгууллаа. Сугалааг дараах ААН, байгууллага ивээн тэтгэлээ. 🔰Эрхт түшиг ХХК /С.Батхуяг/- 5ш сугалаа 🔰Өндөр шашир ХХК /Г.Сарантуяа/- 3ш сугалаа 🔰Тансаг Могод ХХК /Д.Зангад/- 3ш сугалаа 🔰Ар булаг ХХК /С.Гиваапил/- 3ш сугалаа 🔰Эрхт номин ХХК /Л.Энх-Амгалан/- 3ш сугалаа 🔰"Ажнай халтар" мал эмнэлэг /П.Уянга/ -1ш сугалаа 🔰"Оцон хайрхан" мал эмнэлэг /Б.Батцэцэг/ -1ш сугалаа 🔰"Өгөөж Могод" мал эмнэлэг /М.Амаржаргал/-1ш сугалаа 🔰"Хүрхрээт агуй" мал эмнэлэг /Б.Үнэнхүү/-1ш сугалаа 🔰"Буянт Орхон" мал эмнэлэг /Д.Баяр/-2ш сугалаа тус тус хандивлалаа.

Хяналт тавьж ажиллалаа.

2025-05-01 12
ОНХС-ийн хөрөнгөөр хийгдэж байгаа ажил арга хэмжээнд хийгдэж байгаа Жаргалант багийн төвийн барилгын үйл явцтай танилцлаа. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байна.

ХАЛУУН РАШААНЫГ ЛАЙДЛАА.

2025-04-10 11
ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын албан хаагчид 2025 оны 04 сарын 09-ний өдөр Хульжийн халуун рашааныг лайдан, ойр орчмын хогийг цэвэрлэж, эд зүйлсийг сэргээн засварлалаа.

МОГОД СУМААС АЙМГИЙН ЗАЛУУ САЙН МАЛЧИНААР БАЯНГОЛ БАГИЙН МАЛЧИН Л. БАТНАСАН ГЭРГИЙ М. ЗОЛЖАРГАЛ ТОДОРЛОО.

2025-02-28 15
ЗАЛУУ ГЭР БҮЛД ХАЛУУН БАЯР ХҮРГЭЖ, АЗ ЖАРГАЛ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2025-02-28 11
Сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл 2025 оны 02-р сарын 27-нд хуралдлаа. Хуралдаанд зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

17-р жарны “Модон могой” жилийн босгон дээр Булган аймаг, Могод сумын Баян-Уул багийн малчин Доржсүрэнгийн Бат-Эрдэнэ “Улсын аварга малчин”-аар тодорлоо.

2025-02-26 11
Аав ээжээс 100 орчим толгой малтай тулга тусгаарлаж байсан тэрээр 40 гаруй жилийн хугацаанд мал сүргээ 2700 орчимд хүргэж, бахдам сайхан амжилт гаргасан түүхтэй. Улсын аварга малчин Д.Бат-Эрдэнэ таны Эрдэнэт сүргийн буян хишиг арвижин дэлгэрэх болтугай!

БУЛГАН АЙМГИЙН МОГОД СУМААС "АЛТАН БОТГО"-НЫ ЭЗЭН ТОДОРЧ, ХОЁРДОХ АЛТАН ТӨЛӨӨ ТОСОЖ АВЛАА

2025-02-26 12
Булган аймгийн Могод сумын Духаагийн Моломжамц нь 2018 онд мянгат малчин, Могод сумын аварга малчин, 2022 онд мянгат ямаачин, 2023 онд "Алтан ишиг"-ний эзэн, 2024 оны аймгийн аварга малчин гэр бүл нь хөдөлмөр бүтээмж хичээл зүтгэлээрээ манлайлан, 250 тэмээ, 100 гаран ботго тоолуулж "Алтан ботго"-ны эзэд болцгоожээ. Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нутгийн зон олон, ах дүүсийнх нь дунд шагналыг нь гардуулан өгч, таван төлийн анхдагч эзэн болох ерөөл өргөн, амжилт хүслээ.

СУМЫН АВАРГА МАЛЧИН, АЛДАРТ УЯАЧ, СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧ, МЯНГАТ МАЛЧДАА ШАЛГАРУУЛАН, АЙМГИЙН АВАРГА МАЛЧДАДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

2025-02-24 11
"Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн босгон дээр Могод сум сумын аварга, алдар цолтнуудаа тодруулж, аймгийн аварга малчдадаа хүндэтгэл үзүүллээ. Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Соёлын төвд зохион байгуулагдлаа. Шагналыг Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Гүррагчаа, Засаг дарга Г.Энхбат, Засаг даргын орлогч Ц.Баярсайхан нар гардуулав.

МОГОД СУМААС “ОЧИРБААТАРЫН ШАГНАЛ”-аар 1 ӨРХ, “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ ”-өөр 6 ӨРХ ТОДОРЧ, ШАГНАЛАА ГАРДАН АВЛАА.

2025-02-17 15
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар Баянгол багийн малчин, Аймгийн сайн малчин Ганганбайгалийн Ууганбаяр, эхнэр Даваагийн Ганцэцэг нар “МОНГОЛ УЛСЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨДӨЛМӨРИЙН УУГАН БААТАР, ХОНЬЧИН З.ОЧИР”-ийн нэрэмжит шагнал хүртлээ. 🔰Аймгийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дүгээр захирамжаар 1️⃣Жаргалант багийн малчин Баасансүрэнгийн Наранцогт, эхнэр Нямжаарайгийн Цэцэгмаа, 2️⃣Баясгалант багийн малчин Сэрээтэрийн Батмэнд, эхнэр Дуламсүрэнгийн Туяа, 3️⃣Баянгол багийн малчин Байгалмаагийн Лхагвасүрэн, эхнэр Лхагвын Болормаа, 4️⃣Баянгол багийн малчин Дашдуламын Батцэнгэл, эхнэр Даваасүрэнгийн Эрдэнэтуяа, 5️⃣Баянгол багийн малчин Нямдаваагийн Лхагвадорж, эхнэр Хишигдоржийн Оюунгэрэл, 6️⃣Баян-Уул багийн малчин Сүрэнхорын Батсайхан, эхнэр Лхагвасүрэнгийн Энхмаа нар “АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ” шагнал тус тус хүртлээ. Олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөж, нутаг орны эдийн засаг, мал аж ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж буй малчдадаа талархал илэрхийлж, амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе. Буянт мал сүрэг тань түм бумаар үржих болтугай.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Ш.НАСАНДУЛАМААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ МОГОД СУМАНД АЖИЛЛАЛАА

2025-01-23 44
Ажлын хэсэг Могод сумын төр, төсвийн албан байгууллагатай танилцаж, иргэдтэй уулзалт зохион байгуулан санал хүсэлтийг сонслоо. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчин, аялал жуулчлал, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Ч.Оюунчимэг, ИТХ-ын Хуралдаан, зөвлөл, шийдвэрийн биелэлт, хяналт шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн П.Энхжин, Хороо, төлөөлөгч, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ч.Тэгшжаргал нар ажиллалаа. ИТХ-ын ажлын алба.

"Үндсэн хуулийн үнэ цэнэ" сэдэвт сургалт зохион байгууллаа.

2025-01-16 41
Шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд ҮНДСЭН ХУУЛИЙН сургагч багш Б. Батхишиг "Үндсэн хуулийн үнэ цэнэ" сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад ЗДТГ-ын албан хаагчид шинээр сонгогдсон БИНХ-ын хуралдааны дарга нарын төлөөлөл оролцлоо. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

Шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд 40-60 насны иргэдийн дунд Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа.

2025-01-16 47
Шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойн хүрээнд 40-60 насны иргэдийн дунд Гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнд нийт 6 баг оролцсоноос Тэргүүн байрыг С. Бүдрагчаа ахлагчтай баг, Дэд байрыг Д. Баасандорж ахлагчтай баг, Гутгаар байрыг М. Энх-Амгалан ахлагчтай баг тус тус эзэллээ. ИТХ-ЫН АЖЛЫН АЛБА

"ЦЭВЭР МОНГОЛ БИЧИГТЭН" УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

2025-01-14 48
Шинэ Үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан сумын хэмжээнд зохион байгуулж буй "Цэвэр Монгол бичигтэн" уралдааны удирдамжтай танилцана уу. Уралдааныг Иргэд болон сурагчид гэсэн ангиллаар зохион байгуулна. Ангилал тус бүрээс эхний 3 байр шалгаруулна. Оролцохыг хүссэн иргэд доорх удирдамжийн дагуу материалаа ирүүлнэ үү. Жич: Уралдаанд ашиглах эхийг хавсаргав.

Жаргалант багийн Иргэдийн Нийтийн хурал 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр боллоо.

2025-01-10 53
Хуралдаанаар дараах асуудлуулыг хэлэлцлээ. Үүнд 1.Хуралдааны даргад нэр дэвшүүлэх тухай 2.БИНХ-ын зөвлөл байгуулах тухай 3. БИНХ-ын зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай 4.Багийн Засаг даргын 2024 оны тайлангийн тухай 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай БИНХ-ын хуралдааны даргаар М. Энхзул, Багийн Засаг даргаар Т. Хадбаатар нар сонгогдлоо.

Баян-Уул багийн иргэдийн Нийтийн хурал 2025.01.09-ны өдөр зохион байгуулагдлаа.

2025-01-09 54
Баян-Уул багийн иргэдийн Нийтийн хурал 2025.01.09-ны өдөр зохион байгуулагдаж дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 1. Хуралдааны даргад нэр дэвшүүлэх тухай 2.БИНХ-ын зөвлөл байгуулах тухай 3.БИНХ-ын зөвлөлийн ажиллах журмыг батлах тухай 4.Багийн Засаг даргын 2024 оны тайлангийн тухай 5.Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай БИНХ-ын хуралдааны даргаар Г. Батсуурь 143 хүний санал 57.9 хувиар, Багийн Засаг даргаар Г. Ууганбаяр 147 хүний санал 62.5 хувийн саналаар тус тус сонгогдлоо.

Баясгалант багийн Иргэдийн нийтийн хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Багийн төвд боллоо.

2025-01-08 51
Хуралдаанаар: Багийн Иргэдийн Нийтийн хуралдааны даргад нэр дэвшүүлэх тухай БИНХ-ын зөвлөл байгуулах тухай БИНХ-ын зөвлөлийн ажиллах журам батлах тухай Багийн Засаг даргын 2024 оны тайлангийн тухай Багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ. Багийн Иргэдийн Нийтийн хуралдааны даргаар Б.Амарзаяа 115 хүний санал буюу 65.0 хувийн саналаар, Багийн Засаг даргаар Д. Ганцэцэг 116 хүний санал буюу 65.0 хувийн саналаар тус тус сонгогдлоо.

БИНХ-ын Хуралдааны тов

2025-01-06 43
Та бүхэн багийн Иргэдийн Нийтийн хуралдаа идэвхтэй оролцоорой

Мэндчилгээ

2024-12-31 41
Шинэ оны мэнд хүргэе.

Сумын ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаан 12 дугаар сарын 30-нд боллоо

2024-12-30 37
Сумын ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн 2 дугаар хуралдаан 12 дугаар сарын 30-нд боллоо. Хуралдааны ирц 100 хувь. Хуралдаанд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д. Мэндсайхан, Иргэний төлөөлөл Жаргалант багийн иргэн М. Энхзул нар урилгаар оролцлоо. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Үүнд: 1. ИТХ-ын Хуралдааны дэг батлах тухай 2. Нутгийн удирдлагын төлөөллийг сонгох тухай 3. Сумын Засаг даргын 2025-2028 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 4.Сумын 2025 оны төсөв батлах тухай 5. Сумын 2025 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

ИТХ-ын Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо хуралдаж дараах 2 асуудлыг хэлэлцлээ.

2024-12-28 40
1. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай асуудал 2. Өвөлжилтийн бэлтгэлийн талаарх мэдээлэл сонсож ИТХ-ын хуралдаанд дүгнэлт өгөхөөр шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6175
4659 / 75%
944 / 15%
280 / 5%
292 / 5%